“Эрүүл Монгол хүн” үндэсний фестивальтай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг зохион байгуулж байна. Энэ үеэр сагсан бөмбөгийн 3*3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнес, ширээний теннис, шатар, даам, дугуйнзэрэг спортын уралдаан тэмцээн болон урлагийн тоглолт болохюм. Уг фестивалийг сонирхож үзэхээр ирсэн иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр мэдээлэл авч өөрийн харьяа дүүрэгтээ үнэ төлбөргүй сургалтад хамрагдах аж.
2023-05-31
Монголд эрүүл иргэн бэлдэх орчин алга
...Гэр бүлдээ өрнөж буй стресс бухимдлыг хэсэг хугацаанд тайлах гэж татдаг. Нөгөө нь дэгжирхэж, таашаал, донтолтод автан тамхинд ордог аж. Янжуур, электрон тамхийг долдугаар ангийн охид, хөвгүүд ч татах болсон талаар эцэг эхчүүд сэтгэл зовнин өгүүлэх болжээ....
2023-05-31
Нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг хамруулна
Энэ оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Индонез, Нигер, Ангол, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улсад улаанбурхан өвчний 45 256 тохиолдол бүртгэгдэж, цаашид ихсэх хандлагатай байна. Энэ өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн. Дархлааны түвшин харьцангуй сул 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах хэрэгтэй” гэв.
2023-05-31
Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орлоо
Нийт есөн тасаг, 250 ортой, хоёр блок бүхий долоон давхар тус төв ашиглалтад орсноор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 25-30 хувиар бууруулж, хүртээмж энэ хэрээр өсөх юм. Түүнчлэн түлэгдэл, хөлдөлт гэх мэт осол гэмтлийн яаралтай тусламж, хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг 24 цагаар үзүүлэх нөхцөл бүрдэнэ.
2023-05-30
Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг тусгай мэргэжлийн төвүүдээр дамжуулан “угаадаг” байж болзошгүй
Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтийн үр дүнг шууд хүртэгч нь иргэд, олон нийт. Харамсалтай нь, иргэдийн олонх нь саяхныг хүртэл ийм тусгай сан үйл ажиллагаа явуулдаг талаар мэддэггүй байв. Тийм байх нь ч аргагүй. Эрүүл мэндийг дэмжих сангийн төсвийн тайлан, гүйцэтгэл, зарцуулалтууд нь өнгөрсөн хугацаанд хаалттай, шилэн дансанд ч мэдээллийг нь байршуулдаггүй байсан юм. Өөрөөр хэлбэл, тус сангийн хөрөнгийг хэн авч, хаашаа “урсгаж” буй нь тодорхойгүй байсаар өдий хүрлээ. Засгийн газраас Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тусгай сангуудынхаа хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд ил болгож байгаа. Гэсэн ч одоо болтол Эрүүл мэндийг дэмжих сан хаалттай хэвээр. Иргэдэд хамгийн хэрэгтэй хэрнээ “түгжээтэй” байгаа эл сангийн үйл ажиллагааны зорилго, чиглэл, төсөв, санхүүжилтийн мэдээллийг зах зухаас нь ил тод болгохыг бид зорилоо.
2023-05-30
“Хүчит шонхор”, “Нарантуул 2” махны бөөний худалдааны төвд хяналт шалгалт хийжээ
Мэргэжлийн хяналтын байгууллагаас нгөрсөн онд эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан, эсэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЭМЯ-наас хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулжээ.
2023-05-22
ГССҮТ-өөс ажилчдынхаа дархлааг дэмжиж, витамин тараажээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа дархлааг дэмжиж, ханиад томуу болон халдварын эрсдлээс сэргийлэх зорилгоор витаминжуулалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
2023-05-17
Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төв нээв
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулсныг өчигдөр нээлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд уг төвийг байгуулжээ.
2023-05-16
Монгол эмч нарын бүтээл дэлхийд үнэлэгдлээ
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх үүрэгт ажлын хажуугаар эрдэм судлалын ажилд цаг заваа зориулан зүтгэж буй эмчлэх, судлах хос морьтой эмч нар дэлхийд үнэлэгдсэн сайхан мэдээг хуваалцаж байна.
2023-05-08