Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өнөөдөр Сүхбаатарын талбайд, 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нэгэн зэрэг “Эрүүл Монгол хүн” үндэсний фестивалийг зохион байгуулж байна. Энэ үеэр сагсан бөмбөгийн 3*3, хөлбөмбөг, хүндийн өргөлт, газрын теннис, ханан хаданд авиралт, фитнес, ширээний теннис, шатар, даам, дугуйнзэрэг спортын уралдаан тэмцээн болон урлагийн тоглолт болохюм. Уг фестивалийг сонирхож үзэхээр ирсэн иргэд нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр мэдээлэл авч өөрийн харьяа дүүрэгтээ үнэ төлбөргүй сургалтад хамрагдах аж.