Монгол Улсад өнгөрсөн онд хорт хавдрын 6885 тохиолдол бүртгэгджээ. Нийт хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулсантай холбоотойгоор хавдрын өвчлөл олноор илрүүлсэн аж. Хорт хавдрын өвчлөлийн эхний тавд умайн хүзүүнийх ордог байна. Тэгвэл умайн хүзүүний хавдрын тохиолдлыг бууруулах зорилготой судалгааг ХСҮТ-ийн хавдрын бүртгэл, эрт илрүүлгийн баг Ирландын Хатан хаан Белфастын их сургуулийн эрдэмтэн, судлаачдын багтай хамтран сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийжээ. Энэхүү судалгааны ажлаа удахгүй олон улсад хэвлэх гэнэ. Уг судалгаа нь Монгол Улсад умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг илүү үр дүнтэй, оновчтой болгох, үүнд хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлийнх аж. Ингэснээр Монгол Улс умайн хүзүүний хавдаргүй болоход нэг алхам урагшилж буй юм.