Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Ойн хөнөөлт шавжтай авиа микробиологийн аргаар тэмцэх ажил 91.6 хувийн гүйцэтгэлтэй байна

эмцлийн ажлыг гүйцэтгэж буй аж ахуй нэгж, баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймаг руу шилжиж Бат-Өлзийт сумын ойн санд 10,000 га талбайд тэмцлийн ажлыг мөн 100 хувь гүйцэтгээд байна. Цаашид тус аймгийн Хужирт, Хархорин сумдын ойн санд тус бүр 5000 га талбайд нийтдээ 10000 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэх юм. Авиа микробиологийн аргаар буюу онгоцоор 2023 онд нийт 120,000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээс өнөөдрийн байдлаар 110,000 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэж, ажлын явж 91,6 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-08-14

21 аймгийн хэмжээнд нийт 520 гэр, 269 байшин үерт өртөж, 4000 гаруй мал хорогджээ

Улсын Онцгой Комиссоос үерийн гамшгийн талаарх мэдээллийг өнөөдөр өглөө. 2023 он гарснаас хойш нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 53 суманд
2023-08-14

Маргаашаас ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг ЦУОШГ-аас мэдээллээ. 
2023-08-14

Усны тоо бүртгэл, судалгаа хийх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Байгаль орчны газартай 2023 онд байгуулсан Усны тоо бүртгэл, судалгаа хийх гэрээт ажил Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна. 
2023-08-14

Хэнтий аймагт ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Хэнтий аймгийн ой бүхий сумдын 1754.7 мянган га ойн санд улсын төсвийн хөрөнгөөр ой зохион байгуулалтын ажил хийгдэж байна.
2023-08-14

"Мянган угалзат" УТХГ-т судалгаа хийлээ

Мянган угалзатын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн байгаль хамгаалагчид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль, Баруун бүсийн байгаль орчныг судлах, хамгаалах төв ТББ-тай хамтран “Мянган угалзатын УТХГ-ын Цэцэг сумын районы байгаль орчин, усзүй, биологийн олон янз байдал”-ыг судлах судалгааг хамтран хийж гүйцэтгэлээ. 
2023-08-14

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно

Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Улаанбаатарт өдөртөө 27, шөнөдөө 15 хэм дулаан байна. 
2023-08-14

БОАЖ-ын сайд Уул уурхайн үндэсний ассоциацитай "Өглөөний уулзалт" хийж байна

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхантай хийж буй ээлжит “Өглөөний уулзалт”-аар Монголын уул уурхайн ассоциацитай уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2023-08-14

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар орно

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Улз, Халх гол орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-08-12

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэлэлцүүлэг боллоо

”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.
2023-08-11

 Ашиг харж рапс тарих нь алсдаа уршигтай

Нөгөөтээгүүр, улаан буудайгаа борлуулах гэж гурилын үйлдвэрүүдэд шилүүлж, ялгуулна. Мөнгөө авахаар 10-аас дөрөвдүгээр сар хүртэл буюу бараг хагас жил хүлээх нь бий. Гэтэл шар рапсыг хятадууд ямар ч төвөг чирэгдэлгүй, тонныг нь улаан буудайнаас хоёр дахин үнэтэй худалдан авдаг. Тариаланчид бид зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаа явуулдаг учраас хэн, хамгийн ашигтай нөхцөлөөр бүтээгдэхүүн худалдан авна, түүнд хандахгүй яах вэ” гэсэн юм. Зөвхөн эдийн засгийн эргэлтийг нь тооцон рапс тарихыг илүүд үзэж буй ч урт хугацаанд хөрс, ус, байгаль орчинд ямар нөлөөтэйг нь судалсан, эсэхийг дээрх тариаланчаас лавлахад “Манайх рапсыг өнжиж тариалдаг. Хөрсөнд сөрөг нөлөө үзүүлэх, эсэх талаар судалсан зүйлгүй” гэсэн юм. 
2023-08-11

Үерийн дараа хөрс бохирдож, халдварт өвчний эрсдэл үүсдэг

Үерийн дараа хөрс бохирдож, улмаар хөрсний усаар дамжин халдварт өвчин нэмэгдэх эрсдэл үүсдэг. Ялангуяа нийслэлд болсон үерт гэр хорооллын айл өрх өртсөн нь хог хаягдал, бие засах газрын бохироор хөрс бохирдох нөхцөлийг бий болгожээ.
2023-08-11

Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр 10 гаруй орны эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж байна

Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөгөөр Дэлхий нийтэд байгаль орчин, экосистем, газрын доройтол нэмэгдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
2023-08-10

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ-ын туршлагаас суралцана

Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
2023-08-10

Хөвсгөл нуураас 12 тонн шатахуунтай автомашины чиргүүлүүдийг татан гаргажээ

Татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болголоо.
2023-08-10

Үсрэнгүй хөгжлийн эринд үерээ ч хэмжиж чаддаггүй цаг уурчид 

Манай улс гал, усны аюултай тэмцдэг цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдаа одоо болтол шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадаагүй, зүдрүү хэвээр байгааг ч олон нийт сая анзаарлаа. Тэднийг үерийн голомтод гар нүцгэн ажиллахыг нүдээр үзэв. Үүний зэрэгцээ бас нэг ноцтой, эмгэнэлтэй гэмээр асуудал ил болсон нь цаг уурын байгууллагын нунж дорой, чадавхгүй байдал юм. 
2023-08-10

Үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлнэ

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт зургаагаас наймдугаар сард болсон үерийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-08-10

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгүүлжээ

Байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөц бүхий Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”-ын нөөц газарт бүртгээд байна.
2023-08-09