Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Өлийн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 51 км, сумын төв/-т наймдугаар сарын 14-ний өдрийн 15.00-15.30 цагийн орчим усархаг бороо орсны улмаас тус сумын баруун хойд талд байрлах далан сэтэрч 60 айл өрх усанд автсан тухай мэдээллийг наймдугаар сарын 14-ний өдөр 18.35 цагт хүлээн авсан аж.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд даланг сэргээн босгох, усыг зайлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна.