Нийслэлийн Байгаль орчны газартай 2023 онд байгуулсан Усны тоо бүртгэл, судалгаа хийх гэрээт ажил Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна.
Усны тоо бүртгэлийн хээрийн судалгааны ажил гол горхи, нуур тойром, булаг шанд, рашааны ширгэсэн, сэргэсэн, устай эсэх төлөв байдал болон эхийг нь хашиж хамгаалах шаардлагатай усны сан бүхий газруудын мэдээллийг нарийвчлан гаргаж, мэдээ мэдээллийг бүрдүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү мэдээлэлд тулгуурлан Нийслэлийн 9 дүүргийн ус зүйн зураг, каталоги бүхий тайлан боловсруулж, Нийслэлийн Байгаль орчны газар, 9 дүүргийн Засаг даргын Тамгийн газар болон Улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.