Байгаль, түүхийн дурсгалт газруудын арвин их нөөц бүхий Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн “Хүн ба Шим мандал”-ын нөөц газарт бүртгээд байна. Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адарга; Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутгийг хамарсан энэ газрын цэнгэг усны нөөц, ойт хээрийн экосистем, ландшафтын баялаг тогтоц болон биологийн олон янз байдал нь Монголд төдийгүй дэлхийд ач холбогдолтой.
Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд ийнхүү бүртгүүлсэн нь Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон мэргэжлийн бусад байгууллагуудын олон жилийн хамтын ажиллагааны үр дүн билээ.
Эх сурвалж: Дэлхийн байгаль хамгаалах сан