Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Зуншлагын байдал нийт нутгийн 70 орчим хувьд сайн байна

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт
2024-08-13

Нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлага сургуулийг зохион байгуулав

Сургалт, дадлагыг БНФУ-аас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауманн удирдан явуулж, ЕС-145 С2 загварын МТ-1110, МТ-1112 дугаартай агаарын хөлгүүдээр тус ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагчид нислэг үйлдсэн юм. 
2024-08-12

Үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-08-12

Туул голын усны түвшин нэмэгдэж, эрэг нь нуржээ 

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэд амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж голын голдирлыг өөрчилснөөс айлууд үерт автаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-нд холбогдох байгууллагуудад өгчээ. Үүний дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж буйгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж, улмаар голын эрэг нуржээ. Ингэснээр Туул голын хамгаалалтын бүсэд орсон айлууд усанд автсан байна
2024-08-12

Алба хаагчдын ажил, мэргэжлийг онцлогийг таниулсан "Аврагч гудамж"-ийг байгуулав

Алба хаагчдын ажил хэргийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Аврагч гудамж”-ийг Өлгий сумын 13 дугаар багт байгууллаа. 
2024-08-12

118 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 13 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 118 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
2024-08-12

Жуулчдаар мод тариулахыг уриалав

Нэг сая мод тарих зорилт тавин ажиллаж буй “Миний клуб”- ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачилсан “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөрийг “Нэг жуулчин, нэг мод” болгон өөрчилж, хэрэгжүүлэх нь нийгэмд үр ашигтай гэж үзэж байна. Тиймээс манай улстай ойр ажилладаг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, Монголыг зорин ирж буй солонгос жуулчдад хандан ийм уриалга гаргасан аж. Түүний эл санаачилгыг “Ногоон хэрэм” төслийнхөн дэмжиж, Тэрэлжийн авто зам дагуух 8.4 га газарт хэрэгжүүлж байгаа ойжуулалтын төслийнхөө талбайд солонгосчуудаар мод тариулж эхэлжээ
2024-08-09

Орхон голын бохирдлын асуудлаар хяналт шалгалт хийж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, төрийн тахилгат Суварга хайрхны эх орчмын Орхон гол уул уурхайн үйл ажиллагааны улмаас бохирдож байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүд Архангай аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчидтай хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн усны бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээр сэтэрсэн далан, хаалт, суваг шуудууг сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг хийлгүүлж буй гэнэ.
2024-08-09

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-09

Энэ сарын 9, 10-нд үргэлжилсэн усархаг бороо орно

Наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.
2024-08-08

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр
2024-08-08

Орхон голыг бохирдуулж байгаа асуудлын мөрөөр хяналт шалгалт хийж байна

Усны бохирдлыг арилгахаарр аймгийн Байгаль орчны газартай хамтран
2024-08-07

Мазаалайн судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэв

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн хүрээнд өмнөд хөршөөс манай улсад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлжээ. Эдгээр нь мазаалайтай холбоотой судалгаа шинжилгээ, хяналт мониторинг хийхэд ашиглах гэрэл зургийн болон ажиглалтын камер, дэлгэц, богино долгионы станц зэрэг төхөөрөмж юм байна
2024-08-07

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто зам усанд автжээ

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар Хэрлэн гол үерлэж, их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрсэн байна.
2024-08-06

Туул, Хурх, Барх, Онон, Балж, Хэрлэн голууд үерийн аюултай түвшинг 10-130см даван үерлэж байна

8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Орхон гол Сайхан болон Орхон сум, Онон гол Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-30 см нэмэгдсэн байна.
2024-08-06

Хоёр хүүхэд аянгад цохиулж нас баржээ

Гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд 
2024-08-06

Буйр нуураас хясаа түүхгүй байхыг анхааруулав

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сайн дурын ажилтан Кавазои Шинсүкэ Буйр нуураас хясаа түүхгүй байхыг зөвлөжээ. Тус нуур орчмын жуулчны баазуудын ажилчид, бас тэнд амарч буй иргэд хясаа түүх нь олширсон тул ийнхүү анхааруулжээ. Учир нь Буйр нуурт амьдардаг Дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica), дэлт танан хясаа (cristaria plicata) нь Монгол орны “Улаан ном”-д орсон ховор зүйл юм байна
2024-08-06

Үерлэж бохирдсон гол, нуурын усанд орохгүй, ундаалахгүй байхыг зөвлөлөө

Манай орны ихэнх нутгаар хур бороо ихтэй өдрүүд үргэлжилж буйтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас иргэдэд сэрэмжлүүлэг хүргэлээ. Нэгдүгээрт, үерийн эрсдэл ихтэй үед гол, нуурт сэлэхгүй, баталгаагүй гүүр, гарц, гармаар гарахгүй байж, амь, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулав. Хоёрдугаарт, хот, суурин газруудын суурьшлын бүс дэх гол, мөрний ус бохирдож, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн тул ундаалахгүй, орохгүй байхыг зөвлөлөө. 
2024-08-06