Олон нийтийн цахим сүлжээнд тархсан “Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас усны бохирдол үүсэж Орхон гол бохирдож байна” гэх мэдээллийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс Архангай аймгийн Байгаль орчны газар, Орхончулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчид хяналт шалгалт хийж байна.
Усны бохирдлыг арилгахаарр аймгийн Байгаль орчны газартай хамтран ажлын хэсэг ажиллуулж тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээр сэтэрсэн далан хаалт суваг шуудууг сэргээн засварлах бэхжүүлэх ажлыг газар дээр нь эхлүүллээ.
Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.