Нэг сая мод тарих зорилт тавин ажиллаж буй “Миний клуб”- ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачилсан “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөрийг “Нэг жуулчин, нэг мод” болгон өөрчилж, хэрэгжүүлэх нь нийгэмд үр ашигтай гэж үзэж байна. Тиймээс манай улстай ойр ажилладаг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, Монголыг зорин ирж буй солонгос жуулчдад хандан ийм уриалга гаргасан аж. Түүний эл санаачилгыг “Ногоон хэрэм” төслийнхөн дэмжиж, Тэрэлжийн авто зам дагуух 8.4 га газарт хэрэгжүүлж байгаа ойжуулалтын төслийнхөө талбайд солонгосчуудаар мод тариулж эхэлжээ. Тэрчлэн БНСУ-ын Ой мод хамгаалагч залуучуудын нийгэмлэгийнхэн “Миний клуб”- ийнхэнтай хамтран тус талбайд мод тарьсан байна.
Н.Ган