Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар Хэрлэн гол үерлэж, их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрсэн байна. Иймд жолооч, тээвэрчдийг анхаарал болгоомжтой зорчихыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас анхааруулж байна.