Ховд аймаг, Мянгад сумын төвөөс зүүн хойд зүгт 07.30-ны өдрийн 09.00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, 1 хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг 08.05-ны өдрийн 09:35 цагт хүлээн авсан аж.
Мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч 07.30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.