Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Агаарын бохирдол бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ

Бидний амьдралд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байна вэ. Хүүхдүүд энэ асуултад хэрхэн хариулах бол. Цаашлаад тэд хариултаа зурагт яаж дүрслэхийг олон нийтэд харуулах уралдааныг Монголын үндэсний музейгээс зарлажээ.
2024-11-01

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв гарлаа

2024 оны 11 дүгээр сарын 01-10-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 11 дүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2024-11-01

Монгол Улс жилд 4000 тонн жимс хураан авдгийн 92 хувь нь чацаргана

Монгол Улсад жимс, жимсгэнийн тариалан үүсэж хөгжсөний 70 жилийн ойг угтан Монголын жимс, жимсгэнийн холбоо, Олон улсын чацарганын холбоо хамтран Улаанбаатар хотод өчигдөр “Азийн жимс, жимсгэнэ-2024” хурал зохион байгуулав. Энэхүү олон улсын хуралд дотоодын эрдэмтэн, судлаачид, тариалан эрхлэгчдээс гадна Орос, Хятад, Казахстан, Латви, Пакистан зэрэг орны 40 гаруй төлөөлөгч оролцлоо.
2024-11-01

Ховд аймгийн Мянгад сумын нутагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөллөө

Ховд аймгийн Мянгад сумын нутагт өчигдөр 03.21 цагт газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2024-10-31

Туул голын дөрвөн цэгээс дээж авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ

“Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв” УТҮГ, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Туул голын бохирдлыг хэмжихээр сорьц авч, нарийвчилсан шинжилгээнд илгээлээ.
2024-10-31

Хавтгайн тархац нутагт баянбүрд байгуулах шаардлагатай гэв

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг болсон хавтгайн тоо толгой тогтвортой өсөхөд усан хангамж хамгийн чухал нөлөөтэйг судлаач, доктор, профессор Д.Чандмань хөндлөө. Алтайн өвөр говь дахь Богц цагаан дэрс, Баруун, Зүүн шарга, Тооройн булаг, Майхан булаг, Эхийн гол, Шар хулст, Цагаан бургастын баянбүрд нь эртнээс нааш хавтгайн сүрэг нүүдэллэж, орогнох цөм нутаг байсаар иржээ.
2024-10-30

Өмнөговьд Жуулчны мэдээллийн төв нээжээ

Өмнөговьчууд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах, орон нутгийнхаа онцлогийг шингээсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын жуулчдад сурталчлан таниулах зорилгоор өнгөрсөн онд Нутгийн удирдлагын ордныхоо дэргэд “Өмнөговьд үйлдвэрлэв” төв нээсэн.
2024-10-29

“Говийн гайхамшигт зургаа”-г хамгаалах таван жилийн төлөвлөгөө гаргана

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар манай орны говийн бүсийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, бөхөн, хар сүүлтийг хамгаалах, энэ ажилд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийг татан оролцуулах зорилгоор “Говийн гайхамшигт зургаа” нэгдсэн арга хэмжээг 2016 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд хамтран Монгол орны баруун бүсэд байгаль хамгааллын томоохон хэлэлцүүлэг зохион байгуулдаг онцлогтой.
2024-10-29

Зүүн аймгуудад олон жилийн дунджаас ахиу цас орж, хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргаснаа өчигдөр танилцууллаа. Арваннэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна.
2024-10-29

Дөрвөн аймгийн аялал жуулчлалын холбоог “Алтан луужин”-гаар шагнасан байна

Манай улсад зохион байгуулдаг, аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээ “Ай Ти Эм Монголиа” үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдөр амжилттай болж өндөрлөлөө.
2024-10-28

Хулан хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэв

Жил бүрийн аравдугаар сарын 25-ныг Хулан хамгаалах өдөр болгох шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ жил гаргасан. Үүний хүрээнд тус яам Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаач, экологичид хамтран эл өдрийг өнгөрсөн баасан гарагт анх удаа тэмдэглэж, олон нийтэд зориулсан арга хэмжээ зохион байгууллаа.
2024-10-28

“Сэргээн нутагшуулсан зэрлэг тахь зөвхөн Монголд бий”

Монгол орны говь талын өргөн уудам нутагт олон зууны турш тархан байршиж асан тахь адуу XIX зууны эхээр зөвхөн Алтайн баруун бэл, Зүүнгарын говийн урд хэсэг Байтаг богд, Хавтаг, Тахийн шар нурууны ар хөндийн өргөн талд сүргээрээ амьдарч байжээ.
2024-10-24

Монгол орны биологийн төрөл, зүйлүүдийг “Улаан данс”-ны шалгуураар үнэлнэ

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Ховордсон зүйлийн хамгааллын арга замыг тодорхойлж, хэрэгжүүлнэ” гэж тусгасан. Түүнчлэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам сээр нуруутан амьтдыг “Улаан данс”-ны шалгуураар үнэлж, хамгааллын төлөвлөгөө боловсруулах ажлыг энэ жилийн төлөвлөгөөндөө багтаасан байдаг.
2024-10-24

9773 га талбайг нөхөн сэргээжээ

Засгийн газар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлж, уул уурхайн олборлолтын нөлөөгөөр эвдэрсэн 8000 га талбайг нөхөн сэргээх зорилтыг 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Тэгвэл холбогдох яамд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд эл зорилтыг давуулан биелүүлээд буйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны  Хяналт, үнэлгээ, аудитын газраас мэдээллээ.
2024-10-24

Нарансэвстэйн боомтыг сэргээн байгуулах шийдвэрийг байгаль орчны салбарынхан эсэргүүцэж байна

Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Говийн их дархан цаазат газарт Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” хэмээн тусгасан нь байгаль орчны салбарынхны унтууцал, бухимдлыг “өрдөж” байна. Говийн их дархан цаазат газрын А хэсэгт, бөхөн, мазаалай, хавтгай, хар сүүлт зэрэг ховор амьтны гол идээшил нутагт боомтын үйл ажиллагаа эхлүүлснээр говийн бүсийн, цаашлаад Монгол орны экосистем, биологийн олон янз байдалд нөхөж баршгүй гарз хохирол учирна хэмээн судлаач, мэргэжилтнүүд болгоомжилж буй юм.
2024-10-24

Зэрлэг амьтдын тоо толгой гамшгийн хэмжээнд буюу 73 хувиар буурчээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Лондоны амьтан судлалын нийгэмлэг (ZSL)-ийнхэн олон улсын шилдэг судлаач, эрдэмтдийн төлөөлөлтэй хамтран хоёр жил тутамд “Амьд ертөнцийн тайлан” гаргадаг билээ. Тус байгууллагууд ээлжит тайлангийнхаа үр дүнг энэ сарын дундуур танилцуулав.
2024-10-23

Цэцэрлэг, сургуулиудын дунд “Тэрбум мод”-ны дууг алдаршуулах уралдаан зарласан гэв үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн сүлд дуутай болжээ. Гавьяат багш С.Шаарийбуу шүлгийг нь бичиж, хөгжмийн зохиолч С.Батболд аяыг нь зохиожээ. “OX animation” студи энэ дууг “Youtube” сувагт хоёр долоо хоногийн өмнө байршуулсан нь 22 мянга гаруй хүнд хүрч, цэцэрлэг, сургуулийн багш нар одоо ч үүнийг фэйсбүүкт давлагаалан түгээсээр байна.
2024-10-23

Эгэл сойр Монголд нутагладгийг гэрэл зургаар баримтжуулжээ

Статус нь тодорхой бус, баримт, мэдээлэл нь хомс олон зүйлийн шувуу Монгол оронд бий гэнэ. Үүний нэг нь эгэл сойр хэмээх жигүүртэн юм байна. Тахиатан багт хамаардаг энэ зүйлийн шувуу манай оронд бүртгэгдсэн ч албан ёсоор баримтжуулж, зургийг нь авсан тохиолдол үгүй аж.
2024-10-22