2024 оны 11 дүгээр сарын 01-10-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв: 11 дүгээр сарын 02-03-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.
Хур тунадас: 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 04-нд Хангайн уулархаг нутгаар, 06,07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: 02-нд нутгийн хойд хэсгээр, 03-нд тал, хээрийн нутгаар, 07,09-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6....-11 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10....-15 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0.....-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 11 дүгээр сарын 05-07-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11 дүгээр 02-нд оройдоо бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 02-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.