Б.Нямдаваа: Хөрс хамгаалах, нөхөн сэргээх мэргэжилтний хомсдолд орчхоод байна
МУИС-д хөрс судлалын мэргэжилтнийг 2014 оноос хойш бэлтгээгүй. ХААИС-д хөрс судлаач бэлтгэдэг боловч энэ чиглэлийг сонгон суралцдаг оюутан тун цөөн. Ихэнх нь сургуулиа төгссөний дараа газар тариалангийн чиглэлээр ажиллаж байна л даа. Монгол орон нь 1.5 сая ам км талбайтай. Ийм томоохон талбайтай атлаа хөрсөө хамгаалах, нөхөн сэргээх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх мэргэжилтний хомсдолд орчхоод байна гэсэн үг.
2024-12-23
Цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж дөрөв дахин нэмэгджээ
Улс орнуудыг үндэсний цаг уурын албаа чадавхжуулах, цаг агаар, уур амьсгалын аюултай үзэгдлээс сэргийлэх системийг нутагшуулахад онцгой анхаарах шаардлагатайг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас дахин анхаарууллаа. Учир нь сүүлийн жилүүдэд агаарын дундаж температур түүхэн үзүүлэлт буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнийг давах болсноос хэт халж, үер, зуд, ган гачиг, ой, хээрийн түймэр, хүчтэй салхи, шуурга, аянга цахилгаан зэрэг аюултай, эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгджээ.
2024-12-19
Экологийн коридор бүхий зурвас газруудыг тусгай хэрэгцээнд авав
Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 5926, Сонгинохайрханы 21 дүгээр хороон дахь 14 419, нийт 20 345 га талбайг нийслэлийн ИТХ-ын 24/18 дугаар тогтоолоор экологийн коридорын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
2024-12-17
Богдхан уулыг нүхлэхийг эсэргүүцлээ
Дархан цаазат Богдхан уулаа нүхлэхийн тулд их мөнгө зарцуулах гэж буйг эсэргүүцэж байгаагаа Гавьяат эдийн засагч Б.Осоргарав өчигдөр мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт хандан дээрх асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж буйгаа тэрбээр дурдсан.
2024-12-17
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.
2024-12-16
Энэ сарын 17,18-нд цас орно
2024 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орно.
2024-12-14
Утаанаас зугтахад багадаа 100-300 мянган төгрөг хэрэгтэй
Шинэ жилийн баярын амралтын үеэр нийслэлийн утаанаас зугтаж, цэвэр агаарт жаахан ч гэсэн хугацааг өнгөрөөх хүсэлтэй хүн цөөнгүй байгаа биз ээ. Тиймээс хотын ойролцоо, цэвэр агаартай, шинэ оноо угтах боломжтой ямар газрууд байгаа талаарх мэдээллийг хүргэе. Утаанаас зугтахад хоногт багадаа 100-300 мянган төгрөг хэрэгтэй юм байна.
2024-12-13
Мазаалайн тархац нутаг 80 хувиар хумигджээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС, “Говийн гайхамшигт амьтад” төрийн бус байгууллага хамтран “Мазаалай баавгайн хамгаалал, судалгаа” сэдэвт олон улсын хурлыг өчигдөр зохион байгуулав.
2024-12-10
Энэ өвөл Монгол, Хятадад олон жилийн дунджаас хүйтэрнэ
БНСУ-ын Тэжон хотод өнгөрсөн сарын дундуур болсон “Зүүн Азийн өвлийн улирлын төлөв” сэдэвт 12 дахь удаагийн олон улсын хурлын үр дүнд үндэслэн тус бүс нутгийн цаг агаар, уур амьсгалын ерөнхий төлөвийг гаргажээ. 2024-2025 оны өвөл Монгол орны хойд, Хятадын баруун болон зүүн хойд нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, өмнөд хөршийн төв хэсэг, Солонгосын нийт нутгаар дулаан, Японд дунджийн орчим байх төлөвтэй гэнэ.
2024-12-09