“23 байршилд дугуйн 55 км зам тавина”
Д.Сүхбаатарын талбай өнгөрөгч бямба гарагт хүүхдийн шуугиан, дугуй сонирхогчдын хөлд дарагдаж өнжлөө. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хаврын анхны өдөрлөг болсон нь энэ. Гол зорилго нь дугуйн хэрэглээг нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах аж.
2023-04-17
Барилгын зөвшөөрөл олгох мэргэжлийн зөвлөлийн хурлыг шууд дамжуулдаг боллоо
Түүнчлэн “eBARILGA” цахим системд олон нийтэд хэрэгтэй 11 төрлийн мэдээллийг орууллаа. Улаанбаатар хотод хийж буй цахим шилжилтийн хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард вэб, аппликэйшн хосолсон “eBARILGA” цахим системийг ашиглалтад оруулсан. Ингэснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэд, хуулийн этгээдэд үзүүлдэг 22 төрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан билээ.
2023-04-14
Тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах журмыг шинэчилнэ
Тодруулбал, эдгээр ажлын дүнд хувийн тээврийн хэрэгслийн замбараагүй хэрэглээ багасан, нийтийн тээвэр болон моторт бус тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэх юм. Мөн хотын төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багасаж түгжрэл, зам тээврийн осол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээний болон агаарын бохирдол багасах, иргэдийн уур бухимдал буурах зэрэг давуу тал үүснэ.
2023-04-13
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Хурлын эхэнд Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, хил хязгаарыг хэлэлцэн шийдвэрлүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг танилцуулав.
2023-04-13
“Улаанбаатар хаврын баяр” өдөрлөг эхэллээ
Үүний хүрээнд СУИС, Консерватор, КУДС, БХИС, “Сити” зэрэг өдөрлөгт оролцогч 20 гаруй сургуулийнхан төв талбайд асар засаж, үйл ажиллагаагаа танилцуулж буй юм. Зохион байгуулагчид энэ үйл ажиллагааг жил бүр өргөжүүлж, уламжлал болгохоо мэдэгдсэн. Тэд нийслэлийн Боловсролын газартай хамтарснаар төвийн зургаан дүүргийн ахлах ангийн сурагчид өдөрлөгт оролцож, урлагийн сургуулийнхны тоглолтыг үзэж сонирхсон байна.
2023-04-13
Автобусны зорчигчдыг шалгажээ
Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7635, нийт 19,854 зөрчил илэрлээ.
2023-04-12
Эко автомашинтай иргэдэд төрийн дэмжлэг хүрч байна уу
Жолооч Т.Булгансувд “Би “Ниссан леаф” машиныг 2018 онд оруулж ирэхэд нь авсан. Нэг удаа цэнэглээд 120 орчим км явдаг. Өөрөөр хэлбэл, ажилдаа болон ойр зуур 2-3 хоногт унахад хүрэлцдэг. Өвлийн цагт дулаан гараашид байлгах хэрэгтэй. Хүйтэнд явахад тулгардаг бэрхшээл гэвэл халаагуураа ажиллуулснаар бараг тал цэнэгээ дуусгадаг. Тиймээс цэнэгээ сайн хянаж, тооцоолох нь чухал. Ихэвчлэн байрныхаа гараашинд машиныхаа зай хураагуурыг 4-5 цаг цэнэглэдэг юм. Цэнэглэгчээ гэрийнхээ тоолуурт холбосноор цахилгааны хэрэглээгээ хянадаг болсон. Нэг удаа дүүртэл цэнэглэхэд 5000-6000 төгрөгийн зардал гардаг. Ингээд тооцвол сард 20 000-30 000 төгрөгөөр л цэнэглэнэ. Маш хямд зардалтай гэсэн үг.
2023-04-12
Түгжрэлийг бууруулахад зориулж 187 тэрбум төгрөг “босгохыг” даалгалаа
Түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэх 11 байршилд 16.45 км гол болон туслах гудамж, зам, 963.7 у/м гүүрийн барилгын ажлыг төлөвлөсөн. Мөн дөрвөн байршилд нийт 4.36 км авто зам, замын байгууламжийн ажлыг барьж дуусган, 454 нэгж талбарын газрыг чөлөөлсөн байна. Он дамжин хэрэгжүүлж буй үлдсэн долоон байршилд барих 963.7 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгах шаардлагатай. Эдгээрт 187 тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
2023-04-12
Авто замын чанар, засвар арчлалтад анхаарах нь
Авто замын бүтээн байгуулалтын улирал эхэлж буйтай холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т ЗТХЯ-ны удирдлага өчигдөр ажиллаж, үүрэг даалгавар өгчээ. “Зам, тээврийн хөгжлийн төв” нь авто замын норм, норматив, зураг төслийн магадлал, эрдэм шинжилгээ, судалгаа инновац зэрэг авто замын салбарын асуудлыг хариуцах үүрэгтэй юм.
2023-04-12
Парист хориглосон унаа Улаанбаатарт “хүч үзнэ”
Явган хүн шагайгаа мултлах шахам зам дээр нь скүүтертэйгээ “ойж буух” нь лавтай. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг дээ. 2-3 жилийн өмнөөс л эл төслийг хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн даруйдаа замаа бэлдсэн бол хэрэгтэй байв. Парисын араас скүүтерийг “үзэн ядах” хоёр дахь хот нь Улаанбаатар болох вий.
2023-04-11
Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэв
Дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг мөрдүүлэх, авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2023-04-10
477 оюутныг цагийн ажилд зуучилжээ
Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Оюутныг дэмжих 18 төвтэй хамтран ажиллаж, 477 оюутныг цагийн ажилд зуучилжээ.
2023-04-10