Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Зуслангийн бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус орсон байршил, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн.
2023-07-08

Хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгааллийн асуудлыг хэлэлцүүллээ

Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсгийн хурлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хийж байгаа хорт хавдартай хүүхдийн нийгмийн хамгаалал, эрх зүйн байдлын дүн шинжилгээ, зөвлөмжийг хэлэлцүүлж, санал авлаа.
2023-07-07

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлнэ

Үерийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагаас тодрууллаа. Тус хоёр дүүргийн хувьд 100 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж байна.
2023-07-07

Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллана 

Нийслэлийн онцгой комисс (НОК) өчигдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, тэдгээрийн дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалжээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай шуурхай бүлэг ажиллаж байгаа юм. 
2023-07-07

Бага тойруугийн замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Улаанбаатар хотод үүссэн нөхцөл байдлын улмаас зарим байршилд зам хаагаад байсан.
2023-07-07

Ундны усны эх үүсвэр бохирдоогүй

Ундны ус бохирдсон талаарх мэдээлэл сошиал орчинд цацагдсан. УСУГ-аас Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа мэдээллийг өглөө.
2023-07-07

Мананцар үүсгэгч машинууд хотын төв зам дагуу ариутгал хийж эхэллээ

Үерийн улмаас усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэллээ.
2023-07-07

10 цагийн байдлаар 12 мянга гаруй хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна

Өнөөдрийн 10 цагийн байдлаар хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 152 дэд өртөөнд холбогдсон 12056 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байдалтай байна.
2023-07-07

Наадмын үеэр зах худалдааны төвүүдийн амрах хуваарь

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
2023-07-07

23 чиглэлийн 117 автобусны чиглэл өөрчлөгджээ

Долдугаар сарын 6-ны өдрийн 20:30 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 938 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.
2023-07-07

Таван дүүргийн 18690 хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна

Хотын төвийн 5 дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 401 дэд өртөөнд холбогдсон 18690 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс тасалсан байна.
2023-07-07

Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давжээ

Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.
2023-07-07

Өчигдөр 11 байрны усыг соруулж, цахилгааны холболт хийжээ

Мөн хувийн хэвшлийн 5 компанийн 11 гном насосоор ус соруулах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
2023-07-07

Усанд автаж болзошгүй барилгуудын судалгааг гаргалаа

2023 оны долоодугаар сарын 6-ны байдлаар Барилга, хот байгуулалтын Улсын албаны шуурхай штабаас Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна.
2023-07-07

Туул голын нөхцөл байдалд яаралтай дүн шинжилгээ хийнэ 

Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахимаар удирдан, холбогдох  албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм.
2023-07-06

30 мянган өрхийн цахилгааныг тасалжээ

 Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан. Өнөөдөр 09:00 цагаас хойш тус компанийн нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байгаа юм.
2023-07-06

Долдугаар сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гэр хорооллын худгууд амарна

Долдугаар сарын 11, 12, 14-ний өдрүүдэд гэр хорооллын худгууд амарна.
2023-07-06

Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.
2023-07-06