2023 оны долоодугаар сарын 6-ны байдлаар Барилга, хот байгуулалтын Улсын албаны шуурхай штабаас Сэлбэ голын дагуу байрласан нийт 141 орон сууц үерийн усанд автсан байна. Усанд автсан СБД-н 1,7,8,11-р хороо, БЗД-н 1,6,15,25-р хороо, ХУД-н 1,2-р БГД-н 3,24,25-р хорооны барилгууд байгааг НОБГ-с тодруулах ажил хийгдэж байна. Мөн голын эрэг дагуу зөвшөөрөл өгсөн, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг батлагдсан усанд автах эрсдэлтэй 230 барилгын дэлгэрэнгүй судалгааг Хот байгуулалт хөгжлийн газраас гаргаж нийслэлийн онцгой комисст хүлээлгэн өгөв.