Утааны эсрэг онц байдал зарлахыг шаардлаа
Агаарын бохирдол хэрээс хэтэрч, Улаанбаатар утаагаараа дэлхийд тэргүүлэх болсонтой холбоотойгоор иргэдийн төлөөлөл өчигдөр төв талбайд тайван жагсаал зохион байгууллаа.
2024-12-06
ХЭҮК: Нэгнээ тагнаж, чагнасан зүйл байхгүй
Цахим орчинд “ХЭҮК-ын гишүүд нэгнээ тагнасан, чагнасан. Улмаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэг нь илэрч Захиргааны хэргийн шүүхэд очлоо” гэх мэдээллийг нэр бүхий иргэд түгээсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
2024-12-05
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
2024-12-04
Ж.БАТ-ЭРДЭНЭ: Сонгинохайрхан дүүрэгт гарсан 10 хэрэг тутмын нэгийг цахим орчинд үйлджээ
Цахим орчин тэр дундаа фэйсбүүк, “Телеграм” сүлжээ ашиглан иргэдийг залилах, бусдын нэр хүндийг гутаасан мэдээлэл цацаж, гүтгэж, доромжлох хэрэг их гарч буй. Зөвхөн “Телеграм” сүлжээ ашиглан залилсан гэмт хэргийн хохирлын хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 10 тэрбум төгрөгт хүрээд буй билээ. Энэ мэтээр цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ өссөнтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас кибер орчинд гарсан гэмт хэргийн шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийг судалжээ. Энэ талаар тус Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
2024-12-03
УНТЭ-ийн эдийн засагчийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн эдийн засагчаар ажиллаж байсан С.Батцэнгэлд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Түүнд Эрүүгийн хуулийн 22.13-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан, авсан” хэмээн яллагдагчаар тооцсон юм билээ.
2024-12-03
МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц усанд автжээ
МУБИС-ийн урд хэсэгт байрладаг нүхэн гарц нь нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газруудын нэг. Хүн их явдаг болохоор бохирдол ч ихтэй. Гэтэл сүүлийн үед бороо, цасны ус нүхэн гарцыг дүүргэх болжээ. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л хонгил бүхэлдээ усанд автсан байв.
2024-12-02
НХОГ-ын ерөнхий инженерийг саатуулсан байна
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын дарга асан С.Цэдэнсодномыг “Чингис хаан” нисэх буудалд буумагц нь АТГ-ын ажилтнууд баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Түүнийг шалгаж эхэлсэнтэй холбоотойгоор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хэд хэдэн объектод нэгжлэг хийсэн бөгөөд нэлээд орой болтол үргэлжилсэн аж.
2024-12-02
62 мянга гаруй хүүхэд иргэний үнэмлэхээ гардав
Бүгд найрамдах улсыг тунхагласны ойн энэ өдөр Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай. Иргэний андгай өргөх 22 дахь удаагийн ёслол Төрийн ордонд болж, иргэний үнэмлэхээ гардаж буй 870 орчим 16 настай хүүхэд оролцож, үе тэнгийнхнээ төлөөлөн иргэний андгай өргөлөө.
2024-11-27
Хотын соёл хотын даргаас эхэлнэ
-Асуулт тавихаар загнуулчих юм. Бараг хоёр цаг загнууллаа. Бид сөрөг хүчний хувьд болохгүй асуудлуудыг л эсэргүүцсэнээс биш, зөвийг нь дэмжинэ. Гэтэл хотын дарга ялархаж, гомдож, уурлаж байна. Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хэдэн хувийг хэрэгжүүлсэн бэ. Таны мөрийн хөтөлбөрт агаарын бохирдлыг бууруулах заалт оруулсан уу?
-Та улстөржсөн зүйл ярьж байна. Би бүр илүү улстөржсөн хариулт өгье. Ах нь чам шиг хүний суудлыг булааж авах гэж явж байгаагүй. Би дандаа сайн ажиллаж, дэвшиж ирсэн. Сонгуулиар би царай алдаж явдаггүй.
2024-11-27