Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага Шүүхийн ерөнхий зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү хуралдаанд үе үеийн дарга, гишүүд уригдан оролцсон юм.
2023-04-06
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөнгөн тэтгэмжээс хасагдсан”
Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд чмөнгөн тэтгэмжид хамрагдаж чадаагүй ийм жишээ олон байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөн тэтгэмж зорилтот бүлэгтээ хүрээгүй. Манай хорооны иргэдээс зөвхөн нэгдүгээр сард гэхэд “E-Mongolia” аппликэйшн рүү 100 гаруй хүн мэдээлэл засуулах, залруулах хүсэлтээ илгээсэн. Тэднээс тал орчим хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдаагүй үлдлээ. Олонх нь гадаадад амьдардаг, байр түрээсэлдэг зэрэг шалтгаантай” хэмээн ярилаа.
2023-04-06
З.Дашдаваа: Оргон зайлсан Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Тодорхой ахиц гарах байх. Болох байх. Гадаадаас авчрахаар 20 гаруй хүний нэр гаргасан. Ганц хоёр хүн өөрсдөө ирэхээ илэрхийлсэн. Хэрэгт холбогдсон хүн гараад явчихвал хэрэг нь шийдэгдэхгүй шүүхэд очихгүй, цаг хугацаа хожно гэсэн ташаа ойлголттой байдаг.
2023-04-05
Нийслэл орон сууцны 5360 лифттэйгээс 800 гаруй нь хугацаа дууссан, 139 нь шаардлага хангахгүй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Өргөх байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд БХБЯ, ХНХЯ, УБЗАА, Стандарт, хэмжил зүйн газар, Хотын стандарт, хяналтын газар болон өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага, ашиглагч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр өргөх байгууламжийн талаар хэрэгжүүлж буй бодлого, хяналтын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт, осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр илтгэл тавьж, хэлэлцлээ.
2023-04-05