Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, "Шувуу" ажиллагааг эхлүүлээд байна. Эхний удаад УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсаас саатуулж, Монголд авчраад байна. Ингэхийн тулд Х.Бадамжунайгийн гадаад пасспортыг хүчингүй болгож, дараа карт болон дансыг хааж, үл хөдлөх хөрөнгүүдийг нь царцаасан. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал сэжигтнийг авчраад байх үед нь АТГ-ын дарга З.Дашдаваа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлд зааснаар бүлэг хэрэг холбогдуулан Т.Бадамжунайг шалгана. Т.Бадамжунай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад оргон зайлсан. Авлигын хэрэгт шалгагдаж байгаа хүнийг гаднаас баривчилсан анхны тохиолдол боллоо. Өнөөдөр яллагдагчаар татан шалгаж байна.
Монгол 189 орон нэгдсэн Авлигын эсрэг конвенцод нэгдсэн. 20 гаруй оронтой эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй. Үүний хүрээнд тодорхой ажлууд хийж байна. Хэрэгт шалгаж байсан болон хэрэгт шалгахаас өмнө гараад явсан хүмүүст анхааруулга өгсөн. Гадаад паспорт хүчингүй болгоно, данс хаана, хөрөнгө царцаана гэдгээ мэдэгдсэн. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг авчрахаар хөөцөлдөж байна. Тодорхой ахиц гарах байх. Болох байх. Гадаадаас авчрахаар 20 гаруй хүний нэр гаргасан. Ганц хоёр хүн өөрсдөө ирэхээ илэрхийлсэн. Хэрэгт холбогдсон хүн гараад явчихвал хэрэг нь шийдэгдэхгүй шүүхэд очихгүй, цаг хугацаа хожно гэсэн ташаа ойлголттой" гэсэн юм.