2018 онд оргон зайлсан УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай дөнгөж сая Монголд газардлаа. Тодорхой хэлбэл, түүнийг Филиппинээс өчигдөр баривчилж, өнөөдөр Сөүлээр дамжуулан Монголд авчиржээ. Филиппин рүү Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, ЭЦА-ны дарга Т.Сүхболд нарын бүрэлдэхүүнтэй явсан юм байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ талаар "Энэтхэг Номхон далайн бүсийн Ардчиллын II хуралд БНСУ-д болсон. Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд ын хувьд оролцсон. Хуралд оролцсон улс орны Гадаад хэргийн болон Хууль зүйн сайд нар харилцан тусламж үзүүлэх талаар ярилцсан. Дараа нь Филиппины хууль сахиулах байгууллагад хандаж “Т.Бадамжунайгийн гадаад пасспортыг хүчингүй болгосон. Туслалцаа үзүүлээч” хэмээн албан бичиг гардуулсан. Ингээд Филиппинд баривчиллагаа 10 цаг гаруй үргэлжилсэн. Т.Бадамжунай Монголдоо очиход дургүйцэх зүйл алга гэсэн. Өчигдрийн 01.00 цагийн нислэгээр Сөүл орж, тэндээсээ Монгол руу ирлээ. Сая АТГ-ынхан түүнд шүүхийн баривчлах шүүхийн тогтоол танилцуулсан” гэлээ.
Улмаар албадан авчирсан Т.Бадамжунайг Чингис хаан олон улсын нисэх буудлаас цагдан хорих 461 дүгээр анги авч явлаа.