УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад байхад нь баривчилж, Монгол руу шилжүүлэх ажиллагаа явуулж эхэллээ.
УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайг Филиппин улсад байхад нь тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт баривчилж, Монгол руу шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Тодруулбал, түүнийг тус улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байгаа аж. Албаныхны мэдээлж буйгаар түүнийг АТМ-аас мөнгө авч байх үед нь байршлыг нь тогтоон саатуулсан байна.
Одоогоор АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна гэлээ.