Манай Улс сүүлийн гурван жилд 7.9 сая амьд цэцэг импортолжээ
Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хилээр импортолж оруулж ирсэн цэцгийн тоо хэмжээний мэдээллийг Галийн ерөнхий газраас өглөө. Тодруулбал, манай улс 2021 онд 2.4 сая цэцгийг 1.1 сая ам.доллароор худалдаж авсан бол 2022 онд 4.5 сая цэцгийг 3.2 сая ам.доллароор, 2023 оны байдлаар 967 мянган цэцгийг 634 мянган ам.доллароор худалдан авсан байна.
2023-03-07
“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг хэрэгжүүлнэ
2023 оны гуравдугаар сарын 2-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
2023-03-02