Интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн нэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр зарлалаа.
Тэрбээр "Ерөнхий сайдын өгсөн албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн, тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.
Энэ дагуу АТГ, ерөнхий прокурорын газар, тагнуул, цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан, оргон зайлсан гэж хэлэх боломжгүй.
Мөн АТГ-ын удирдлагуудтай өчигдөр уулзаж ярилцсан. Энэ хоёр хүнийг яллагдагчаар татах саналаа нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа. Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд интерполоор эрэн сурвалжилна гэдгээ хэлсэн. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулна.
Өнөөдөр УПЕГ-т албан бичиг хүргүүлсэн, эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаа талаар албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй байгаа эдгээр хүний гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох бичгийг хүргүүлж байгаа. Мөрдөгчийн санал ирвэл эдгээр иргэний гадаад паспортын хугацааг түдгэлзүүлнэ.
Тэдний гадаад паспортынх нь үйлчлэлийг түдгэлзүүлээд тухайн улсын хилийн байгууллагууд руу Гадаад Харилцааны Яамны шугамаар удахгүй мэдэгдэнэ. Энэ хүмүүс нааш, цааш хөдлөх боломжгүй болно. Нэг улсад 30 хоноод гараад яваад байдаг үйлдэл нь зогсоно. Албадан нутаг буцаах асуудал гарч ирнэ.
Оргон зайлсан хүмүүс дотор Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай, Замын Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Үржинбадам зэрэг хүмүүс АТГ-д эрүүгийн хэрэг үүрсгэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан. Мөн С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Данель зэрэг хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа орон зайлсан.
Ц.Учрал, Б.Алтанцэцэг, А.Е.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимиддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтанцэцэг, Б.Нямдаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ, К.Наурызбек, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Төвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Мэндсайхан, Д.Нямдорж, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, Н.Марат, Г.Билгүүн, А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батмагнай, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Г.Эрдэнэсувд, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Энхзаяа, З.Цолмон, Шин Так, С.Ардакрей, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли Фэйн, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Нико Клаус, Фин Зинхай, Чалмерс Жорж, Б.Дабей, Я.Оркин, С.Замембек, Б.Лхамсүрэн, Б.Никиперу Антон, С.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цао Фэй Фэй, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, Алтан-Эрдэнэ, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли Шу Лон, Хү Лэ Жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Ши Ха Мин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, Н.Төвшинтөр, Н.Өлзийсайхан гэсэн хүмүүсийг авилга албан тушаалын болон бусад хэргүүдээр эрэн сурвалжилах ажлуудыг зохион байгуулж байна” гэлээ.