Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор “E-Mongolia” нэгдсэн системээр дамжуулан дараах 13 төрлийн лавлагаа үйлчилгээг иргэдэд хүргэж байна. ҮҮНД:
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн лавлагаа
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн, хуулийн этгээдийн тухай лавлагаа олгох
- Жолооны үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаа авах
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх тухай тодорхойлолт
- Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа
- Иргэний торгуулийн мэдээлэл лавлах төлөлт хийх
- Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох
- Жолоодох эрхийн оноо лавлах
- Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх захиалах
- Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл лавлах
- Авто тээврийн хэрэгслийн торгууль төлөх
- Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал Галт зэвсгийн сургалтад суусан тухай лавлагаа
- Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
Зэрэг 13 төрлийн лавлагаа, үйлчилгээг “Е-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 2,256,655 хандалт авсан аж.
Цаашид ирэх онд иргэд, алба хаагч, ажилтнуудад үзүүлж буй 6 төрлийн үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “Е-Mongolia” системд холбон цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.