Интерномын төв салбарт нэгэн сонирхолтой номын нээлт болж өнгөрлөө. "IN MY SHOES" ном алдарт VOGUE загварын сэтгүүлээс "Гутлын хатан хаан" хэмээн нэрлэгдсэн Тамара Меллон хэмээх эмэгтэйн загварын ертөнцөд хөл тавьж, өөрийн брэндээ бий болгон, дэлхийд гарсан амьдралын түүхийг өгүүлэх аж. Өөрийн загварын брэндээ бий болгохыг хүсдэг эсвэл түүнийгээ бий болгоод явж буй хэн бүхэнд сургамж, урам зориг хайрлах энэхүү номыг М.Туяа эх хэлнээ орчуулан олны хүртээл болгож байна.
Номын нээлтийн үеэр орчуулагч М.Туяа “Миний охин “Nandin Clothing” гэх загварын брэндтэй. “Jimmy Choo” брэндийн үүсгэн байгуулагч Тамара Меллоны хэмээх бүсгүйн номыг уншиж эрч хүч авч брэндээ нээсэн болохоор надад санал болгож энэхүү номыг орчуулсан гэлээ.