Шатахууныг төмөр замаар тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэх сөрөг нөлөөллийг бууруулна хэмээн албаныхан мэдээлж буй. Энэ хүрээнд “Монголын төмөр зам” компани нь “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулснаар стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангах гэнэ. Мөн талууд төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангаж шатахуун тээвэрлэснээр хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, даац хэтрүүлэн шатахуун тээвэрлэж авто замаа эвдэхгүй байх ач холбогдолтой. Тиймээс тээвэрлэлтийн удахгүй эхлүүлэхээр бэлтгэл ажил ханган ажиллаж буй хэмээн ЗТХЯ-аас мэдээллээ.