Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 8-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
5-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар,
6, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
8-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас, цас орно.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -16...-21 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.