“Оюутан цэрэг”-ийн бүртгэлийг цахим хэлбэрээр гуравдугаар сарын 6-10-ны хооронд үргэлжлэх аж. Гуравдугаар сарын 10-нд бүртгэл хаагдах бөгөөд 14-нөөс шалгуур хангасан оюутнууд харьяа дүүргийн цэргийн штаб дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулах юм байна. Эрүүл мэндийн үзлэгийг гуравдугаар сарын 20-ноос зохион байгуулах аж.
“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах шаардлага:
- Улаанбаатар хотод их дээд сургуулийн I дамжааны оюутан байх
- Сурлагын голч дүн 2.8-аас дээш
- 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн шаардлага хангасан байх
Дээр шаардлага хангасан хүмүүс eMongolia системээр “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.