Улаагчны хар нуурын БЦГ-т Биотехникийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Энэ оны гуравдугаар сарын 01-нд Улаагчны хар нуурын БЦГ-ийн Мухарт, Бэрхийн хэсэгт Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт, биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ.
Ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээг Бэрхэд хэрэгжүүлж 20 боодол өвс, 100 кг хужир тавилаа. Бэрхийн дээд харгаасны дээд үзүүрт 8 согоо, Ар Бага Дэвсгийн үзүүр 4 буга ажиглагдлаа.
Энэ хугацаанд Цагаанхайрхан, Дэвсэг, Хатавч, Бэрх, Мухарт зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж 1 өрхийн 3 иргэнд ТХГН, ойн туруутан амьтдын бэлчээрийг шахахгүй байх, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэх талаар заавар зөвлөмж өгсөн аж.