Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтад оролцов
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас 2023 оны 1 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж буй “Өмнөдийн дуу хоолой” дээд түвшний уулзалтын “Өмнөдийн дуу хоолой: Хүн төвтэй хөгжил” сэдэвт өндөр түвшний нээлтийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгаар оролцож, үг хэлэв.
2023-01-17
Үндэсний бодлогын хорооны хуралд оролцохгүй байхыг уриалав
УИХ дахь АН-ын бүлгээс санаачлан байгуулсан Эв нэгдлийн ажлын хэсгийнхэн Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааныг өнөөдөр хийнэ. Тэгвэл үүнийг эсэргүүцэж, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээлэл өчигдөр хийлээ.
2023-01-13
Орон нутагт тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхэд анхаарахыг даалгалаа
Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Улаанбаатараас орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, тэнд шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов.
2023-01-13
Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн алдаа оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотой
Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бусбайгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцлоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа.
2023-01-11