Өнөөдрийн үндэсний бодлогын хорооны хурлыг 21 аймгийн ардчилсан намын дарга нар эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. "Үндэсний бодлогын хороо намын гишүүдийн байр суурийг сонсолгүй намын удирдлагыг сонгох гэж байна. Намын дотоод дүрэмд анхан болон дунд шатны гишүүдийн эрхийг эдлүүлж үзэл бодлыг сонсох ёстой гэдэг. Гэтэл ямар ч санал авалгүйгээр С.Баярцогтыг намын дарга болгох гэж байгаа асуудлыг 21 аймгийн намын гишүүд эсэргүүцэж байна. Тийм учраас бид Ардчилсан намын ээлжит бус "Их хурал"-ыг хоёрдугаар сарын 18-нд зохион байгуулахаар болсон" гэв.