Коронавируст халдвар (“Ковид-19”) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаа дууссан. Тиймээс дараах хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөллөө.
1. Х.Батжаргалыг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
2. С.Оюунбилэгийг Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргын,
3. Б.Бямбадагвыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
4. Ч.Золбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын,
5. Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,
6. Ц.Эрдэмбилэгийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын,
7. Л.Алтангэрэлийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын,
8. Д.Жаргалсайханыг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын,
9. С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын,
10. Б.Билгүүнийг Стандарт, хэмжил зүйн газрын даргын,
11. Ц.Батзулыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын,
12. Б.Оюунсанааг Ойн газрын даргын,
13. Л.Дашдэмбэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын,
14. И.Даваадоржийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын,
15. Г.Батдоржийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын,
16. А.Энхманлайг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын даргын,
17. Т.Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргын,
18. С.Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын,
19. Н.Мөнхзулыг Соёл, урлагийн газрын даргын,
20. Л.Баярмандалыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын,
21. О.Чулууныг Үндэсний геологийн албаны даргын,
22. Д.Батчулууныг Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын,
23. Д.Нарантуяаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Мөн өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Ш.Мягмарыг Усны газрын даргаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Харин П.Батбаатарыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын, Ж.Буянбатыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргаар томилов.
Бэлтгэсэн У.Наран