Д.Тогтохсүрэн: Агаарын бохирдлыг бууруулахад 25.8 тэрбум төгрөг зарцуулна
МАН-ын бүлэг хуралдаж дуусаад, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэн “МАН-ын бүлэг хоёр асуудлаар хуралдлаа. Нэгдүгээрт, УИХ-ын байнгын есөн хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан. Иймд байнгын хороодын дарга нарыг сонгоход баримтлах зарчмыг хэлэлцэж, тогтсон. Энэ 7 хоногт 5 байнгын хороо, ирэх 7 хоногт 4 байнгын хорооны даргыг сонгоно.
Хоёрдугаарт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, авах арга хэмжээний талаарх нийслэлийн Засаг даргын мэдээллийг сонслоо. Үүний дараа МАН-ын бүлэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.
2023-11-20
Ардчилсан намын залуус фракцаар талцалгүй ажиллаж чадах уу
Тэд бүгд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөс эхлээд шат шатаар дамжиж явсаар нийслэлийн ИТХ-д сонгогдсон. Д.Бадарсан нь 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргаар, Т.Батцогт 2012-2020 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ. М.Тулгат, Д.Бадарсан нар 1970-аад оны сүүл үеийнх бол Т.Батцогт 1985 оных. Бага залуугаасаа улс төр сонирхож, намынхаа шат шатны байгууллагад ажиллаж үзсэн, дүүргийн ИТХ-аас эхлээд сонгуульт алба хашсан туршлагатай, АН-ын залуу үеийн төлөөлөл өрсөлдсөнөөрөө уг сонгууль онцлог байв. Сонгуулийн үр дүнд нэг нь баярлаж, зарим нь гомдож буй хэдий ч улс төрд доороос дээш зөв жишгээр өгсөж яваа залуус өрсөлдөж, Т.Батцогт ялсан байх нь.
2023-11-20
Ө.Золбаяр: Ерөнхийлөгч хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй
Олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Хятад хэлээр маш сайн ярьж байна" гэх утга агуулга бүхий пост тархсан. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ.
2023-11-20
Хөвсгөл аймгийг ЭКО аялал жуулчлалын жишиг аймаг болгоно
Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран #KhuvsgulForAll аяныг эхлүүлж, аялал жуулчлалын асуудлаар тулгамдаж буй асуудал, шинэ санал, санаачилгаа нэгтгэн, НЭГ БОДЛОГО, НЭГ ТӨЛӨВЛӨЛТ дор хамтран ажиллахаар боллоо.
2023-11-20
Цэцийн гишүүдийн томилгоо том өөрчлөлт дагуулах уу
УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Э.Энхтуяа, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсноор удтал үргэлжилсэн шүүмжлэлд цэг тавьж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэв. Үндсэн хуулийн цэцэд үеэ өнгөрөөсөн улс төрчдийг томилж ирсэнтэй харьцуулбал энэ удаа хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлээрээ багагүй хугацаанд ажилласан судлаач, хуульчдыг томилсонд ам сайтай байх хүн олон аж.
2023-11-18
Узбекистан улстай агаарын хэлэлцээр байгуулна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзаж, агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо.
Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт “Хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг” хэмээн онцлон хэллээ.
2023-11-17
Элчин сайд У.Нямхүү итгэмжлэх жуух бичгээ гардуулан өглөө
Монгол Улсаас Андоррын Хант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү Андоррын хамтарсан эрх баригч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
2023-11-17
Лаос Улсын Үндэсний Ассамблейн удирдлагатай уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар арваннэгдүгээр сарын 13-14-ний өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж, тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фомвихан, дэд дарга хатагтай Сунтон Саячак нартай тус тус уулзав.
2023-11-16
Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсад 11 жил ажиллажээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
2023-11-16
Д.Пүрэвдорж: Цэргийн төсвийг улстөрчид тойргоо услахад зарцуулж байна
Цэргийн ангийн орчин нөхцөлийг сайжруулахын оронд энэ зун сонгуульд нэр дэвшинэ хэмээн хөөрцөглөсөн нөхдүүд 300-400 гаруй хүнтэй цэргийн ангийг өөрсдийнхөө “пи ар”-т ажиллуулсан хэрэг Архангай аймагт гарсан. Цэргийн төсвийн мөнгийг өөрсдийн сонгуулийн ажилд зарцуулж байхын оронд цэргүүдийнхээ амьдрах орчин нөхцөлийг засах ёстой байсан юм.
2023-11-16