УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа нь зөв. Гэхдээ зээлийн эх үүсвэр маш бага байна. Мөнгөний бодлогод энэ асуудал ордог уу? Ажиглаад байхад ипотекийн зээл арын хаалгатай хүмүүст л олддог болж. Жинхэнэ эзэддээ хүрч чадахгүй байна.
Хоёрдугаарт, мах, гурилын үнэ хоёр дахин нэмэгдсэн байхад инфляцийг нэг оронтой тоонд барьж чадна гэдэгт итгэхгүй байна. Монголбанкнаас баримталж буй мөнгөний хатуу бодлогод ард иргэд туйлдаж дууслаа.