Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Иймдээ ч сүүлийн үед цэрэг, ЗХЖШ-тай холбоотой хэргүүд дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дорвитой арга хэмжээ авахыг иргэд шаардаж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлийхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цэрэг татлагын асуудал бол ЗХЖШ-ын ажил. Батлан хамгаалах яам, ЗХЖШ бол Засгийн газрын байгууллага. Тэр чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өгч байгаа. Ерөнхийлөгчийн хувьд цэрэг татлагын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн. Цэрэг татлагын журмыг хариуцлагатай, ил тод болгох, иргэдийн оролцоотой болгох чиглэл өгдөг.
Г.Сайханбаяр сайд Ерөнхийлөгчийн найз байх ямар ч хамаагүй, түүнийг дуудаж уулзаагүй. Төрд ажиллаж байгаа хүмүүст найз нөхөд хамаагүй” гэлээ.