Олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Хятад хэлээр маш сайн ярьж байна" гэх утга агуулга бүхий пост тархсан. Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй, дэвшүүлдэггүй. Аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ ярьдаг, мэндчилгээ дэвшүүлдэг" хэмээн мэдэгдлээ.