Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хэлэлцэх асуудалд:
1.Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал,
2.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
3.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудал
4.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
5.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Чуулганы хуралдаан цагтаа эхэлж, Хүний эрхийн асуудлаар Д.Пүрэвдорж, Н.Алтанхуяг гишүүн нар байр сууриа илэрхийлэв.
Харин М.Оюунчимэг гишүүн чуулганы хуралдаанаас 17 минут 31 секунд хоцорчээ. Үүнд УИХ-ын дарга Г.Занданшатар ундуйцаж, “Мөнхөөгийн Оюунчимэг гишүүн цагтаа ирж бай, өглөө эртлэн босож бай” хэмээн “донгодов”.