Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфани-г 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улс “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцолж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ жил талууд хамтран тэмдэглэж буй”-г онцоллоо.
Элчин сайд С.Шуфани “Монгол, Канадын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүчний чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхи санаачилгатай ажиллана” гэдгээ илэрхийлэв.