Зориг үгүй бол мэдлэг, чадвар улс төрд үнэ цэнгүй
Манай парламентын гишүүдийн 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй. Тэдний ес нь МАН, хоёр нь АН-ын төлөөлөл юм. МАН үнэмлэхүй олонх болсон сүүлийн хоёр парламентад яг адилхан 13 эмэгтэй сонгогдсон ч дуу хоолой нь маш бүдэг, намынхаа шийдвэрийг аялдан дагалдсан байдалтай л цаг хугацааг өнгөрүүлж байна. Уг нь эмэгтэйчүүд хүчтэй, зоригтой, бас нам харгалзалгүйгээр баг болж ажиллавал нийгэмд үр өгөөжтэй олон хууль батлуулж, зөв шийдвэр гаргуулж чаддагийг харуулсан туршлага УИХ-ын түүхэнд бий. Гэвч одоогийн 13-аас ийм оролцоо, манлайлал хүлээгээд нэмэр алга.
2023-11-23
Монгол Энэтхэгийн харилцаа 3 мянган жилийн тэртээгээс эхлэлтэй
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагаа, найрамдлын “Мөнхийн хөшөө” болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдацтай эрчимжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ. Түний бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан төрийн албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.
2023-11-23
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд She4He санаачилгын тухай танилцуулав. Түүнчлэн 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Сайд М.Йеныг оролцохыг урив.
2023-11-22
Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
2023-11-22
Канад Улстай “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Грег Фергуст бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.
2023-11-21
Канад Улсад англи хэлний багш нарыг бэлдэнэ
Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жолигийн урилгаар арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Канад Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Гадаад хэргийн сайд Мелани Жоли-тай албан ёсны хэлэлцээ хийв.
2023-11-21
Ахмадуудаа 50 сая төгрөгөөр “хоолонд оруулдаг” ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, үйл ажиллагаа явуулдаг л бол Шилэн дансаа хөтлөх нь тэдний үүрэг. Ялангуяа төр 33 ба түүнээс дээш хувийг нь эзэмшиж байгаа төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, ил тод, нээлттэй ажиллах нь тэдний үүрэг баймаар. Гэвч өдийг хүртэл Шилэн дансны мэдээллээ хөтлөхгүй эсвэл төсвийн мөнгийг өөрийн дураар захиран зарцуулж буй “том толгойтнууд” байсаар л.
2023-11-21
Х.Нямбаатарын “алсын хараа” нь сонгууль юм биш үү
Бас тэрбээр хотын нийтийн аж ахуйн бодлого 2006 оноос хойш алдагдсаныг тэрбээр онцолно лээ. Тухайн үед нийслэлд өнөөгийн эрх баригчид олонх болж, Засаг даргаа томилсон бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Г.Мөнхбаяр ажиллаж байв. Энэ хугацаанд нийслэлийн Засаг даргаар (Х.Нямбаатарыг оролцуулаад) долоон хүн ажилласны дотор Э.Бат-Үүлээс бусад нь Ардын намынх.
2023-11-21
Кобаяши Хироюки 3 удаа Монгол Улсад томилогдон, 11 жилийг өнгөрүүлжээ
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки эх орондоо буцах болсонтой холбогдуулан түүнийг үдэн гаргах ёслол боллоо. Тус ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй улс төр, нийгмийн зүтгэлтэн, олон улсын харилцаа судлаач, Монгол Улс дахь бусад улсын элчин сайдын яамны төлөөлөл оролцож, хүндэтгэл үзүүллээ.
2023-11-21
Ерөнхийлөгчийн бичлэгийг эвлүүлсэн хоёр иргэнийг шалгаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хятадаар ярьж буй мэт эвлүүлсэн бичлэг нийгмийн сүлжээнд цацагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан байна. Энэ нь улсын үндэсний аюулгүй байдал, нэр хүнд, хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл гэдгийг тус мэдэгдэлд онцолжээ. Тиймээс олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг унагах, байр суурийг гуйвуулах, Ерөнхийлөгчийн нэр төрд халдах аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолгохоор хууль хяналтын байгууллагад хандаж буйг мэдэгдсэн байна.
2023-11-21