Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн хүндрэлийг даван туулах арга хэмжээ яаралтай авахыг уриаллаа.
Тэрбээр "Сүүлийн үед өвөлжилт хүндрэх нь нэгэнт тодорхой болсон учраас малчид дорвитой арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа уламжилсан.
Малчид малаа олон тоогоор нядалж байгаа юм байна, арьс шир нь үнэгүйдэж, махны үнэ унасан гэх мэт орлогын нөхцөл нь хүндэрч байгааг хэлж байна. Нэргэсэн хойно хашхираад нэмэргүй. Засгийн газар энэ тал дээр анхаараад УИХ-д саналаа өгөөд, болж өгвөл маргаашийн дотор УИХ-аар хэлэлцээд дорвитой шийдвэр гаргамаар байна.
Малын хөлийн татварын хөнгөлөлт байх уу, мах, арьс ширийг нь яах вэ гэдэг дээр чиглэл яаралтай гаргамаар байна. Өвөлжилт хүндэрч байхад нь арга хэмжээ авч өгөөгүй байж ирэх зургадугаар сард “Бид гялалзуулаад өгнө. Та нар юу хүсэж байна” гээд очиж болохгүй биз дээ” гэв.