Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Канадын хөрөнгө оруулагч, бизнесийн төлөөлөлтэй ажил хэрэгч уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэв. Тэрээр хоёр орны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй зарим төсөл, арга хэмжээ, хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар дурдаж, цаашид уул уурхайн салбараас гадна, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт Канад Улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, тоо хэмжээг нэмэгдүүлэх, Хойд Америкийн зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүнийг таниулах, экспортлоход анхаарахыг онцоллоо.
Бизнес уулзалтын хэлэлцүүлэгт Канадын экспортын хөгжлийн байгууллагын Бүтцийн болон төслийн санхүүжилтийн газрын захирал Эшли Глен, Канадын худалдааг хөнгөвчлөх байгууллагын Азийн газрын захирал Заки Мүнши, Эрдэнэ ресурс девелопмент корпорацын Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Питер Акэрли, Груви юртс компанийн үүсгэн байгуулагч Ив Балленеггер, Канад-Монголын худалдааны танхимын ерөнхийлөгч С.Болор нар илтгэгчээр оролцож, МҮХАҮТ-ын Канад дахь төлөөлөгч С.Энх-Амгалан чиглүүлэв.
Э.Глен КЭХБ-аас Оюу толгой төсөлд олгосон төслийн санхүүжилт, төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, цаашид бусад төслүүд дээр хамтран ажиллах боломжтой болохыг илэрхийллээ. З.Мүнши өөрийн байгууллагын зүгээс хөгжиж буй орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл өгч, Канадын зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлоход анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөв.
Канадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл П.Акэрли өөрийн корпорацын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, орон нутгийн иргэдийг дэмжих чиглэлд хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний талаар өөрийн бодлыг хуваалцлаа.