Unuudur.mn мэдээллийн сайт цувралаар УИХ-ын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг уншигч үзэгчдэдээ хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэнгийн хөрөнгө орлогын мэдээллийг хүргэж байна.УИХ-ын гишүүн “Оргил”-ын Ж.Ганбаатарын “хүн” ч гэлцдэг Д.Жаргалсүрэн 2020 оноос Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Дүүргийнхэн энэ талаар ил, далд ярьдаг юм билээ.
Д.Жаргалсүрэнгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад дүүргийн ИТХ-д сонгогдсон үеэс буюу 2020 оноос огцом буурч 2020 онд 216 сая 966 мянган төгрөг, 2021 онд 148 сая 6 мянган төгрөг, 2022 онд 35сая 967 мянган төгрөг болжээ.
Харин гэр бүлийнх нь орлого өөрийнх нь орлогоос эсрэгээрээ 2022 онд дүүргийн Засаг даргын орлогчоор томилогдсон жил 62 сая төгрөгөөр огцом өсжээ.
Түүний хөрөнгийг жагсаавал:
- 330 сая төгрөгийн нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй,
- 80 сая төгрөгийн Toyota, Land Cruiser 200 маркийн автомашинтай,
- 60 сая төгрөгийн үнэ бүхий 280м2, 400м2 газартай,
- 302 сая төгрөгийн хадгаламжтай,
- 19 сая төгрөгийн авлагатай хэмээн бүртгүүлжээ.
Ер нь Ж.Ганбаатар гишүүн Баянгол дүүргийн бараг бүхий л албан тушаалд өөрийнхөө хүнийг томилж ирсэн. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэнжидмаа мөн л Ж.Ганбаатар гишүүний багийн хүн. Ж.Ганбаатар гишүүн өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Б.Сэнжидмааг БГД-т нэр дэвшүүлсэн гэлцдэг.