Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулахад БНСУ-тай хамтран ажиллана

Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын (FSS) тэргүүн дэд дарга И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Пак Симүн нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Энэ үеэр хоёр тал хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцохоос гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэрэг, ялангуяа шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг дээрх төрлийн гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах, мөрдөн шалгах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон байна
2024-01-25

Байнгын хорооны дарга нар Бээжинд ажиллажээ

УИХ, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)- ын хоорондох тав дахь удаагийн байнгын уулзалт өчигдөр Бээжинд болов. Уг механизмыг ажиллуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг талууд 2014 онд байгуулсан юм. Энэ удаагийн уулзалтыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдаж, манай талаас байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Г.Тэмүүлэн, П.Анужин болон Монгол, Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүд оролцжээ
2024-01-25

Б.Энхбаяр: Сүүлийн 20 жилийн газрын авлига өнөөдрийн ийм түвшинд хүргэж байна

Үер, нийтийн тээврийн асуудал, саяны гарсан осол зэргээс харахад Улаанбаатар хот дарьтай торх болж хувирчээ. Нийслэл шиг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг хотын дундуур тээвэрлэдэг хот үгүй.
2024-01-25

Л.Мөнхбаатар: Хоёр улсыг холбосон боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзлаа
2024-01-25

Нийслэл дэх газар олголтын асуудлаар сонсгол явуулна

ХЗДХ-ийн сайдад нийслэлийн газар олголттой холбоотой сонсгол явуулах үүрэг өгөв.
2024-01-25

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна гэж Цэцэд хандав

Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 тоот тогтоолыг УИХ 2018 оны нэгдүгээр сарын 5-нд баталж, хэд хэдэн ажлыг нэн даруй хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Улмаар мөн оны хоёрдугаар сарын 8-нд Засгийн газар тогтоол баталж, түүхий нүүрс түлэхийг хориглосон билээ. УИХ болон Засгийн газрын эдгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн иргэн Лхагвасүрэн, Амаржаргал, Ганхөлөг нар Цэцэд хандлаа
2024-01-25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 22 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
2024-01-25

 Н.Номтойбаярын халаасанд багтсан “Үндэсний эвсэл”

МНН-ын дарга О.Бум-Ялагч 2019 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2012 онд МАХН-ын дарга “Шударга ёс” эвсэлд хамтрах санал тавьсан. Гэтэл барууны үзэлтэй МҮАН-тай тэд эвсэж байлаа. Барууны үзэлтэй намтай бид таарахгүй учир тэднийг эвслээс гаргавал орж болно гэдгээ хэлсэн” хэмээн ярьжээ. Гэтэл өнөөх барууны үзэл баримтлалтай, “таарахгүй” гэж байсан намтайгаа 2024 онд эвсэх гээд сууж байх юм.
2024-01-25

С.Амарсайхан: Галд өртсөн 60 айлыг түрээсийн орон сууцанд байршуулж, түрээсийг нь ТӨЛНӨ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн Авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбогдуулан УОК-ын I хуралдаан боллоо.
2024-01-24

Нээлттэй сонсголыг хаасан шийдвэрээ Цэц хэзээ хэлэлцэх вэ

Цэц өнгөрсөн есдүгээр сард хийсэн дунд суудлын хуралдаанаас гаргасан 05 тоот тогтоолоороо Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилохын өмнө УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн билээ. Улмаар УИХ-ын хяналт шалгалтын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан нэр дэвшигчийн сонсгол явуулах заалтыг түдгэлзүүлсэн юм. Эл дүгнэлтийг УИХ аравдугаар сарын 5-нд хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн. Гэвч Цэц хэзээ дахин хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу их суудлын хуралдаанаараа шийдвэрээ гаргах нь тодорхойгүй хэвээрээ, тов алга.
2024-01-24

Алсын хараатай ажиллав

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө буюу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнө парламент баталж байв. Ийм бодлогын баримт бичигтэй байх ёстой гэсэн санаачилга гаргаж, төслийг боловсруулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь өнөөгийн Ерөнхий сайд, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ. Тэрбээр “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг бэлэн болгочхоод тухайн үеийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөхөд Ерөнхий сайд “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн “Алтангадас” нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлж байв
2024-01-24

Хоёр улсын парламент ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, хил боомт гэсэн дөрвөн чиглэлээр санал солилцов

Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт Бээжин хотноо болов
2024-01-24

33 тэрбумын зээл авсан ч гишүүн болохоос өмнөх явдал хэмээн “томорсон” Х.Ганхуяг 5 тэрбумын ОРОН СУУЦТАЙ

УИХ-ын 2020 оны сонгуулиар парламентад анх удаа сууж, олны өмнө итгэл хүлээсэн гишүүд олон бий. Тэдний нэг нь Хассуурийн Ганхуяг. Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшиж, 50 мянган сонгогчийн итгэлийг хүлээн, ялалт байгуулсан тэрбээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээсээ хойш олны хэл ам дагуулсан.
2024-01-24

Төрийн байгуулалтын байнгын хороо 23 хууль, УИХ-ын 22 тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2024.01.23/ хэвлэлийн бага хурал хийлээ.
2024-01-23

Улсын хил хамгаалалтад инженер-техник, мэдээллийн технологийг түлхүү ашиглана

Энэ үеэр дотоод, гадаад нөхцөл байдал, Монгол Улсын хилийн тухай хууль, Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг үндэслэн шинэчлэн баталсан “Улсын хил хамгаалалтын дүрэм”-ийг гардуулж өглөө.
2024-01-23

“Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх вэ гэдгийг намууд л шийднэ”

УИХ-ын Төсвийн байнгын хорооныхон өнгөрсөн чуулганаар хийсэн ажлаа Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний хамт танилцуулав. Тус байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Өмнө нь улсын төсвийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдлийг Сангийн яамнаас боловсруулдаг байсан бол одоо Эдийн засаг, хөгжлийн яамныхан хариуцна. Харин тэдний ашиглах суурь тооцоолол, төсөөлөл, таамаглалыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн боловсруулах юм
2024-01-23

Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

Ардчилсан хүчний холбооны дэд тэргүүн, судлаач С.Наранбаатар, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн, анагаах ухааны доктор Н.Одонгуа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж чадахгүйд хүрсэн, Засгийн газар энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Цэцэд гомдол гаргана хэмээн тэд мэдэгдсэн юм
2024-01-23

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Хэнд саналаа өгч байгааг тань өөр хэн ч мэдэхгүй

Сонгууль хаяанд ирлээ. Энэ удаад бид сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүн сонгоно. Таны хэнд саналаа өгч байгааг таниас өөр хэн ч мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй. Учир нь сонгогч санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар тэмдэглэнэ. Хэсгийн хорооны дарга, гишүүд болон холбогдох бусад этгээд сонгогчийн саналын нууцлалыг алдагдуулахыг хуулиар хориглоно.
2024-01-23