Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэр, Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.