Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар удирдана

Нийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг даргаараа сонгов. Өмнөх дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан аж. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар “Удирдах зөвлөлөөс намайг нэр дэвшүүлэхдээ нийслэлийн Засаг дарга нь намын хороогоо удирдах нь зүйтэй гэж үзсэн. 40 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа үед намын хороогоо удирдахаар болж, өндөр хариуцлага хүлээж байна.
2024-05-20

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Мандатын тооноос илүү эсхүл дутуу дугуйлвал хүчингүй

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход 1 сар орчмын хугацаа үлджээ. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болохоор байгаа. Тодруулбал, биднийг төлөөлж 76 гишүүн бус харин 126 гишүүн их хуралд сууж, саналын хуудсанд ч өөрчлөлт орсон юм. Тиймээс иргэд хариуцлагатайгаар сонгуулиа өгөх хэрэгтэйг СЕХ-оос уриалж байна.
2024-05-20

Загвар байр ажиллуулж, саналын хуудсыг танилцуулав

Нийслэлийн төв талбайд зохион байгуулж буй номын баярт Сонгуулийн ерөнхий хорооныхон оролцож, санал авах загвар байр, сургалтын саналын хуудсыг танилцуулж байна. Сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, “хар машин”-д уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг сонирхох боломж бүрдүүлжээ. УИХ-ын энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Иймд сонгогчид саналын хоёр хуудас бөглөн, төхөөрөмжид уншуулах учиртай. Туршилтын саналын хуудасны нэгэнд пропорционал буюу хувь тэнцүүлсэн хэлбэр болох нам, эвслүүдийн нэрийг жагсаан бичсэн байна
2024-05-20

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2024-05-20

Дуучин Ч.Уранхолбоо алдарт эхийн I одонгоор энгэрээ мялаав

2019 онд алдарт эхийн II одонгоор энгэрээ мялааж байсан дуучин Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр I одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс гардан авлаа. Таван хөөрхөн охины ээж байсан тэрбээр жил гаруйн өмнө хүүгээ төрүүлж, өнөөдөр зургаан хүүхдийн ээж болсон билээ.
2024-05-20

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

УИХ-ын 2024 оны сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр буюу 2024 оны тавдугаар сарын 20-ны 23 цаг 59 минутад дуусна
2024-05-20

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ардчилсан намд элсэв

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ардчилсан намд элсэж, намын батлахаа гардан авчээ.
2024-05-20

2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Засгийн газраас  2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
2024-05-18

У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба хаагчид бол энх цагийн эгэл баатрууд

Энэ өдрүүдэд Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан юм.
2024-05-17

Хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах зохиуулалтыг тусгажээ

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан байна. Ингэснээр үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх аж.
2024-05-17

ИОНН сонгуулийн хандивын аян өрнүүлж эхэллээ

СЕХ-ноос энэ сарын 2-нд УИХ-ын сонгуульд оролцох 23 нам, хоёр эвсэлд батламжийг нь гардуулсан. Ингэснээр тухайн нам, эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын дансаа нээлгэх боломжтой болсон юм. Мөн нам, эвслүүд улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байхаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын иргэн, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжээс хандив авах эрх үүссэн байна. Тиймээс Иргэдийн оролцооны нэгдэл нам (ИОНН)-ынхан энэ сарын 8-наас хандивын аян өрнүүлж эхэлжээ
2024-05-17

Нас барсан цэргийн алба хаагчийн ар гэрт орон сууц олгох хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-05-17

 Эрх баригчдад “үйлчилсэн” чуулган

Сонгуультай жил болгон хууль тогтоох эрх мэдлээ улс төрийн шоу хийх индэр болгон ашигладаг явдлаас олон нийт залхаж гүйцлээ. Үнэндээ хуралдаа суухгүй, тайлан тавих нэрээр сурталчилгаагаа хийх гэж тойрогтоо төвхнөдөг гишүүд, тэр дундаа олонхыг бүрдүүлж буй эрх баригчид Төрийн ордонд тоотой хэдхэн удаа үзэгдэхдээ сонгогчдод таалагдах, саналыг нь авахад зориулсан хууль, тогтоол л баталж ирлээ.
2024-05-17

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
2024-05-16

 Нэрийн жагсаалт ба “толгойгүй” сонгогчид

“1992 онд санал өгөх насны иргэний тоо 1 202 704 байсан бол 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 45,531 хүнээр буурсан. Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох сонгуулийн насны иргэдийн тоо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийнхээс 237 мянгаар нэмэгдсэн байна” гэжээ. Харин хүн амын дундаж өсөлтийн хувь 1.8 байдаг аж.
2024-05-16

У.Хүрэлсүх: Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тохирох ял шийтгэл оногдуулж байх нь шударга ёсны зарчим

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө.
2024-05-15

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. 
2024-05-15

Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-05-15