Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ардчилсан намд элсэж, намын батлахаа гардан авчээ.
Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Асуудлыг бариад авбал шийдэж байж салдаг, эрх мэдэлтнүүдийн үгэнд ордоггүй өөрийнхөөрөө зүтгэдэг ядаргаатай сэтгүүлч байсныхаа төлөө өнөөдөр ялладагч боллоо.
Хуулийнханг шударга ажиллаад үнэн мөнийг нь тогтоогоод өгнө гэж зөндөө итгэсэн ч сархадын ширээний ард ЖДҮ-чин дарга нар Өнөрөөг сонгуулиас өмнө янзална гэдэг яриа чихэнд ирлээ.
Хүний эрхийн төлөө дуугардаг, эрх чөлөөг хамгаалдаг хэнтэй ч нэгдэнэ.
Үрсээ, ээж аавыгаа орхиод төмөр торны цаана суухдаа “ЭРХ ЧӨЛӨӨ ҮНЭТЭЙ” гэж Заригийн ногоон ханан дээр тамгалсан.
Алдаа, оноотойгоо хамт намд элслээ.
Өвдөг минь чичирч, хайртай үрсээ санаж, яллагдагч Нарангийн Өнөрцэцэг гэж дуудуулах болгонд сонин дээр АН-ынхан та нар минь надтай хамт байсаан.
Зүдэрч явахад минь гараа тосоод угтаж буй танай намын хаалгыг зөөлөн тогшоод, хүндэтгэлтэйгээр орох хүсэлтэй байна.
Хүлээн авна уу?" гэжээ.