Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан байна. Ингэснээр үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх аж.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүссэн байна. Эдгээр журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх гэнэ.
Мөн хувьцааны хамтын санхүүжилт, банкны хадгаламжийн сертификат гаргах болон олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг зохицуулалтууд тусгагджээ.