Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс, УИХ-ын гишүүн С.Одонтуяаг мөн тус Дэд хорооны гишүүнээр томилуулах тухай албан тоотыг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс УИХ-ын  дарга Г.Занданшатарт тус тус ирүүлсэн байна.
2023-10-17

Ерөнхий хяналтын сонсголыг хойшлуулах хүсэлт гаргалаа

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
2023-10-17

Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулсан гэх үзүүлэлт гарчээ

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн  элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.
2023-10-17

Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системийг нэвтрүүллээ

Улсын Их Хурлаас D-Parliament платформыг 2022 онд нээж, тус платформыг өргөжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийгмийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлээд байна.
2023-10-17

37 тэрбум төгрөгөөр хагас коксжсон түлш авахгүй, туршилт хийхгүй

Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны өнөөдрийн /2023.10.16/ хуралдаан 14 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр мэдээлэл сонсов.
2023-10-17

Цар тахлын үеийн санхүүжилтийн асуудлаар ЭЗБХ-ны гишүүд мэдээлэл сонсоно

Цар тахлын үеийн санхүүжилтийн асуудлаар ЭЗБХ-ны гишүүд мэдээлэл сонсоно
2023-10-17

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн саналыг уламжлав

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын төслийг 10 жил буюу дунд хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 7 зорилго
2023-10-16

Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх УИХ-ын хяналтын сонсгол болно

Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар бүртгэлийг баталгаажуулах бөгөөд суудал дүүрсэн
2023-10-16

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2023.10.13) Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-10-13

Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогбаатарыг нэр дэвшүүллээ

ИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг.
2023-10-12

Хүүхдийн эрхтэй холбоотой хяналтын сонсголыг аравдугаар сарын 25-нд хийнэ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-10-11

Хятадаар дамжуулан Европын орнууд руу тээвэр хийх боломжтой

Оны эхний есөн сарын байдлаар нийт 75 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 86 хувиар өсжээ
2023-10-09

Ковидын үед төсвөө хэрхэн зарцуулсаныг шаардаж, нээлттэй сонсгол хийнэ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-нд Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар болжээ. 
2023-10-09

“Мөрөн”, “Гурвансайхан”, “Ховд”, “Чойбалсан” нисэх буудлуудыг олон улсын статустай болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, холбогдох албан тушаалтнууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын хүрээнд орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж байна.
2023-10-06

Монгол Улс логистикийн индексээр 30 байр урагшилжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.  Засгийн газар хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбох асуудалд онцгойлон анхаарч, тээвэр логистикийн өрсөлдөх чадвар 30 байраар урагшилжээ.
2023-10-06

Хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийн нэрсийг хар жагсаалтад оруулна

УИХ-ын нэгдсэн чуулганаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийн эрхийн асуудлаар сонсгол зохион байгуулах асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
2023-10-06

Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна

УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзвэл Цэц уг асуудлыг дахин хэлэлцэх хуультай.
2023-10-05

Энэ долоо хоногт намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна

Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 3-6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.
2023-10-03